Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Г.Сарангэрэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов

Хар тамхи хэрэглэсэн хэргээр хоёр шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял сонсоод байгаа Г.Сарангэрэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Сарангэрэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов
Г.Сарангэрэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов. Зураг: МҮОНРТ

Хар тамхи хэрэглэсэн хэргээр хоёр шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял сонсоод байгаа Г.Сарангэрэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Тодруулбал, тэрбээр шалгагдаж байх хугацаандаа буюу өнгөрөгч долоодугаар сарын 5-нд хамгаалагч Д гэгч 28 настай эрэгтэйд зодуулан шүүх хурал дээрээ толгойгоо бентээр ороон ирж байсан юм. Тухайн үед Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс иргэн Д-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч мөрдөн байцаалтын явцад Г.Сарангэрэлд мөн эрүүгийн хэрэг үүсгэжээ. Харин үүнийг Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр хууль бус шийдвэр гэж үзэж Дотоод хяналт-аюулгүй байдлын газарт гомдол гаргасан байна. Тус газраас гомдлыг шалгаж, цагдаагийн ахмад Х-г хууль бус шийдвэр гаргасан гэж үзэн Г.Сарангэрэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Одоогоор Г.Сарангэрэл эмэгтэйчүүдийн 407 дугаар хорих ангид хоригдож байгаа юм.

Хуваалцах