Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Г.Сарангэрэлийн ялыг хэвээр үлдээв

Өнөөдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд Г.Сарангэрэл, Т.Халиун нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Сарангэрэлийн ялыг хэвээр үлдээв
Г.Сарангэрэлийн ялыг хэвээр үлдээв. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд Г.Сарангэрэл, Т.Халиун нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Тэд өнгөрөгч сарын 28-нд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс хар тамхи хэрэглэсэн хэрэгт буруутгагдан ял шийтгүүлсэн. Г.Сарангэрэлийн хувьд 1.6 жилийн хорих ял сонссон бөгөөд тэрбээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан нь ийнхүү хэлэлцэгдлээ. Түүний өмгөөлөгч Г.Батбаяр энэ үеэр “Бид дээд шүүхэд дахин гомдол гаргана” хэмээсэн юм.

Хуваалцах