Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Г.Шийлэгдамба хүүхдийн эмнэлэг бариулахаар болжээ

Яамдуудаас хамгийн их хэл ам дагуулдаг Эрүүл мэнд, спортын сайдаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Г.Шийлэгдамба томилогдсон.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Шийлэгдамба хүүхдийн эмнэлэг бариулахаар болжээ
Г.Шийлэгдамба хүүхдийн эмнэлэг бариулахаар болжээ. Зураг: МҮОНРТ

Шийдлийн Засгийн газар байгуулагдаж шинэхэн сайд нар ажилдаа орлоо. Яамдуудаас хамгийн их хэл ам дагуулдаг Эрүүл мэнд, спортын сайдаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Г.Шийлэгдамба томилогдсон. Түүнийг мэргэжлийн бус, нэгэнт хүнд байдалд ороод удаж байгаа яамыг болон эрүүл мэндийн салбарыг хэрхэн авч явах талаар шүүмжлэлтэй хандах хүмүүс цөөнгүй байлаа.

Гэсэн ч Г.Шийлэгдамба сайд ажилдаа ханцуй шамлан орж, хүндхэн байгаа асуудлуудтай нүүр тулж эхэлжээ. Тэрбээр өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар 150 ортой хүүхдийн эмнэлэг барих асуудлыг оруулж батлуулжээ.

Хуваалцах