Г.Шийлэгдамба сайдын тамгаа гардаж авлаа
Үүнтэй холбоотойгоор шинэ томилогдсон сайдад тамга гардуулан өгөх үйл ажиллагаа Эрүүл мэнд, спортын яамнаа боллоо.
Мэдээллийн алба

УИХ-ын нэгдсэн чуулганаар Эрүүл мэнд, спортын сайдаар Г.Шийлэгдамба томилогдсон билээ. Үүнтэй холбоотойгоор шинэ томилогдсон сайдад тамга гардуулан өгөх үйл ажиллагаа Эрүүл мэнд, спортын яамнаа боллоо. Сайдын тамгыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.
Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал тамгаа хүлээлгэн өгөхдөө, "Тантай хамтран ажиллах мэргэжлийн баг энд бэлэн байгаа. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт амжилттай байгаа. Хуучнаа амжилттай гүйцээж шинээр олон ажил сэдэж хийгээрэй” хэмээгээд Эрүүл мэндийн салбарын 2013-2014 оны ажлын тайланг гардуулан өгсөн юм. Шинэ сайд Г.Шийлэгдамба ч эрүүл мэндийн салбарын хөгжлийн төлөө бүхий л бололцоог ашиглан зүтгэх болно гэдгээ илэрхийлээд ялангуяа эмч, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд түлхүү анхаарна гэв.


















