Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчилсан асуудлаар мэдээлэл хийлээ

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчилсан асуудлаар МАХН-ын удирдлагууд сая мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд, МАХН-ын Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, Ц.Шаравдорж нар оролцсон.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчилсан асуудлаар мэдээлэл хийлээ
Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчилсан асуудлаар мэдээлэл хийлээ. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчилсан асуудлаар МАХН-ын удирдлагууд сая мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд, МАХН-ын Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, Ц.Шаравдорж нар оролцсон. Тэд хэлэхдээ “МАХН-ын нэр хүнд сэргэж, үйл ажиллагаа нь идэвхжиж байгаатай холбоотойгоор бидний үйл ажиллагааг сааруулах, айлгах зорилготой арга хэмжээнийх нь нэг. МАХН иймэрхүү хэлмэгдүүлэлтийг үзсээр ирсэн. Ийм хэлмэгдүүлэлтээс бид айхгүй” гэсэн байна.

Түүнчлэн МАХН-ын Нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж “Монгол оронд мөрдөлт, хэлмэгдүүлэлт, тагнах, чагнах ажиллагаа ердийн үзэгдэл болсон байна. 1937 оны аймшигт хэлмэгдүүлэлтийг бид түгшүүртэйгээр ярьдаг. Гэтэл өнөөдөр шүүх, цагдаа, прокурор, АТГ Монгол Улсын иргэдийг хэлмэгдүүлдэг, бодлогын арга хэрэгсэл болж хувирсан нь аймшигтай. Бас гутамшигтай. Өнөөдөр монголчууд айдас дунд амьдарч байна” гэлээ.

Хуваалцах