Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Г.Сүхболд нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

Баянгол дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхээс Г.Сүхболд нарт/ 5/ холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 3 дугаар сарын 30-ны 09.00 цагт товлосон боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Төмөрхуягийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар Шведийн Стокольм хотод ар гэрийн гачигдлаар очоод хөл хорионд орсон тал

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Сүхболд нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшиллоо
Г.Сүхболд нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшиллоо. Зураг: МҮОНРТ

Баянгол дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхээс Г.Сүхболд нарт/ 5/ холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 3 дугаар сарын 30-ны 09.00 цагт товлосон боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Төмөрхуягийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар Шведийн Стокольм хотод ар гэрийн гачигдлаар очоод хөл хорионд орсон талаар хүсэлт ирүүлсэн байна.

Өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар хүсэлтдээ “Шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж өөрийн биеэр оролцоно мөн гадаадаас ирээд улсын онцгой комиссоос тогтоосон хөл хорионд байх хугацаа зэргийг харгалзан шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн өмгөөлөгчийн хүсэлт мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрийн өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцоно гэж хүсэлт гаргасан зэргийг харгалзан 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг хүртэл хойшлуулав.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Хуваалцах