Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Г.Тэнгисийн ресторан хоёр нас хүрлээ

Нүүдэлчин соёл иргэншилтэй монголчуудын хувьд хоол хийх урлагт нэг их ач холбогдол өгдөггүй байсан нь саяхан. Нэгэн үес “Гүн Шим” сургалтын төвийн захирал Ш.Эрдэнэхүү “Cook time” нэртэй албархуу маягийн хоолны нэвтрүүлэг хийсэн нь тухайн үедээ шинэлэг үзэгдэл болж байсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Тэнгисийн ресторан хоёр нас хүрлээ
Г.Тэнгисийн ресторан хоёр нас хүрлээ. Зураг: МҮОНРТ

Нүүдэлчин соёл иргэншилтэй монголчуудын хувьд хоол хийх урлагт нэг их ач холбогдол өгдөггүй байсан нь саяхан. Нэгэн үес “Гүн Шим” сургалтын төвийн захирал Ш.Эрдэнэхүү “Cook time” нэртэй албархуу маягийн хоолны нэвтрүүлэг хийсэн нь тухайн үедээ шинэлэг үзэгдэл болж байсан.

Тэгвэл цагийн аясаар иймэрхүү хэв маягийг өөрчилсөн хэд хэдэн хоолны нэвтрүүлгүүд гарах болсны нэг нь тогооч Г.Тэнгисийнх. Энгийн задгай яриа, үйлдлээрээ хоолонд дурлагсдыг төдийгүй телевиз үзэгчдийг нэвтрүүлгийнхээ өмнө уяж чадсан тэрбээр багаасаа л хоол хийх сонирхолтой хүүхэд байсан гэнэ.

Залуу тогоочийн найзуудтайгаа нийлж байгуулсан ресторан нь хоёр жилийнхээ ойтой золголоо.

Сонирхуулахад, тогооч Г.Тэнгис Мон­гол Улсын төрийн дуул­лыг зохиосон хөгжмийн зохиолч Л.Мөр­дорж агсны ач хүү бөгөөд жаахан хүүхэд байсан болохоор өвөөгийнхөө тухай бага сага зүйлийг л санадаг гэнэ.

О.Энхмаа

Түлхүүр үг:ТэнгисМөрдорж
Хуваалцах