Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Г.Уянга: Гацууртын ордыг ашиглах нэрийдлээр түүхийн үнэт өвийг устгах гэж байна

УИХ-ын гишүүн Г.Уянга өнөөдөр мэдээлэл хийж Гацууртын алтны ордыг ашиглах нэрийдлээр Ноён уулын сав газар дахь түүхийн хосгүй үнэт өвийг устгах эрсдэлтэй байгаа талаар байр сууриа илэрхийллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Уянга: Гацууртын ордыг ашиглах нэрийдлээр түүхийн үнэт өвийг устгах гэж байна
Г.Уянга: Гацууртын ордыг ашиглах нэрийдлээр түүхийн үнэт өвийг устгах гэж байна. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн Г.Уянга өнөөдөр мэдээлэл хийж Гацууртын алтны ордыг ашиглах нэрийдлээр Ноён уулын сав газар дахь түүхийн хосгүй үнэт өвийг устгах эрсдэлтэй байгаа талаар байр сууриа илэрхийллээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, Ноён уулын сав газар байрлаж байгаа Гацууртын алтны шороон орд нь 50 тн алтны нөөцтэй. Харин Ноён уулын сав газарт дэлхийн төрт ёсны түүхийн өв болох Хүннү нарын булш, бунхан, хиргэсүүр олноор байдаг. Хосгүй үнэт түүхийн өв бүхий энэ бүсэд зөвхөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг талаас гэхэд одоогоор 42 компани алтны болон төмөрлөгийн ордын лиценз эзэмшиж байна. Мөн УИХ-аар Гацууртын ордыг стратегийн орд болгох асуудлыг хэлэлцэж буй.

Үүнтэй холбоотойгоор “Шударга ёс” эсвлийн бүлгээс УИХ-ын даргад ажлын хэсэг байгуулах санал тавьсан байна. Уг ордыг ашиглахтай холбоотойгоор байгалийн тэнцвэрт байдлын үнэлгээ, цэвдэг, хөрсний судалгаа хийх, геологи, геодизийн нарийвчилсан зураглал хийлгэж, ордын болон үнэт соёлын өв бүхий Ноён уулын талбай давхцаж буй эсэх талаар мэргэжлийн үнэлгээг тус ажлын хэсэг гаргах ёстой хэмээн үзэж байгаа гэв. Мөн тус бүс нутаг дахь соёлын өвийг мэргэжлийн хүмүүсээр үнэлүүлэн, 50 тн алтны нөөцтэй харьцуулж үзэх зайлшгүй шаардлагатай гэлээ.

Хуваалцах