Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Г.Уянга гишүүний жагсаал үргэлжилж байна

УИХ-ын гишүүн Г.Уянгын зохион байгуулж буй "Монголын нэг өдөр 2014" тайван цуглаан яг одоо Чингисийн талбайд болж байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Уянга гишүүний жагсаал үргэлжилж байна
Г.Уянга гишүүний жагсаал үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн Г.Уянгын зохион байгуулж буй "Монголын нэг өдөр 2014" тайван цуглаан яг одоо Чингисийн талбайд болж байна.

Цуглаанд ирсэн хүмүүс тусгайлан зассан индэр дээр гарч таван минутын хугацаанд үгээ хэлж байна. Иргэд өөрсдөдөө тулгамдаж буй болон өнөөгийн нийгэмд үүсээд буй асуудлуудын талаар шүүмжлэлээ хэлж байгаа юм.

Өнөөдрийн цуглаанд ирсэн хүмүүсийн олонх нь ахмад настан байна. Г.Уянга гишүүн иргэдтэй уулзаж, иргэдээс ирсэн санал гомдлуудтай танилцаж байгаа ажээ. Цуглаан өнөөдөр 15.00 цаг хүртэл үргэлжилнэ. Сандалтай жагсаал маргааш мөн Чингисийн талбайд болох юм.

Хуваалцах