Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Г.Занданшатар бага хурал зохион байгуулна

УИХ-ын Тамгын газар, олон улсын байгууллагууд болон төрийн бус байгууллагуудтай хамтран “Үндсэн хууль ба зөвлөлдөх ардчилал” онол практикийн бага хурлыг зохион байгуулахаар болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Занданшатар бага хурал зохион байгуулна
Г.Занданшатар бага хурал зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Тамгын газар, олон улсын байгууллагууд болон төрийн бус байгууллагуудтай хамтран “Үндсэн хууль ба зөвлөлдөх ардчилал” онол практикийн бага хурлыг зохион байгуулахаар болжээ. Онол практикийн бага хурал ирэх тавдугаар сарын гуравны өдөр болох тухай хурал зохион байгуулагч Г.Занданшатар, Фридрих Эбертийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Ч.Оюунгэрэл нар сэтгүүлчдэд хийсэн мэдээллийнхээ үеэр танилцууллаа.

УИХ-ын Тамгын газар, Швейцарийн ЭСЯ-ны хамтын ажиллагааны газар, Фридрих Эбертийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, "Нэг Монгол" төрийн бус байгууллага, Стратеги академи, Улаанбаатар бодлогын судалгааны төвийн хамран зохион байгуулж буй энэхүү хурал нь Үндсэн хууль болон нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг олон нийтийн төлөөлөл, оролцоотойгоор шийдвэрлэх, зөвлөлдөх ардчиллын үндэслэлийг Монгол Улсад бий болгоход чиглэгдэх юм. Энэхүү хуралдаанд дотоод гадаадын улс төр, эрх зүйн шинжлэх ухааны эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүд оролцон илтгэл тавьж, асуудлыг нээлттэй хэлэлцэх юм байна.

Хуваалцах