Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гаальчид цаг хугацааг хэрхэн тооцоолоход суралцав

Энэ сарын 29-нөөс наймдугаар сарын 1-ний хооронд Улаанбаатар хот дахь Гаалийн газарт Гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах “Цаг хугацааг хэрхэн тооцох” сэдэвт үндэсний сургалт зохион байгуулж байна. Сургалтыг Гаалийн ерөнхий газар, Азийн хөгжлийн банк, Дэлхийн гаалийн байгууллага, Мэргэжлийн хяналтын ерөнх

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гаальчид цаг хугацааг хэрхэн тооцоолоход суралцав
Гаальчид цаг хугацааг хэрхэн тооцоолоход суралцав. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 29-нөөс наймдугаар сарын 1-ний хооронд Улаанбаатар хот дахь Гаалийн газарт Гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах “Цаг хугацааг хэрхэн тооцох” сэдэвт үндэсний сургалт зохион байгуулж байна. Сургалтыг Гаалийн ерөнхий газар, Азийн хөгжлийн банк, Дэлхийн гаалийн байгууллага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, МҮХАҮТ, УБТЗ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж оролцлоо.

Гаалийн байгууллага нь төсвийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах хууль ёсны худалдааг дэмжих, гадаад худалдааг хөнгөвчлөх үүргийг хүлээж байгаа бөгөөд эдгээрийн тэнцлийг хамгийн зохистой түвшинд хангах гарцыг тодорхойлоход гадаад худалдаанд оролцогч талууд, хамтран ажилладаг байгууллагуудын дэмжлэг туслалцаа үнэтэй хувь нэмэр оруулдаг. Үүний нэг жишээ бол Азийн Хөгжлийн Банкны Төв Азийн Бүс Нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны техникийн туслалцааны хүрээнд зохион байгуулж буй гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах “Цаг хугацааг хэрхэн тооцох” сэдэвт үндэсний сургалт юм.

Дэлхий нийт даяаршлагдаж, улс хоорондын гадаад худалдаа тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа өнөө үед бараа, тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэх, худалдааг хөнгөвчлөх явцад гарч байгаа хүндрэл шалтгааныг судлах, шийдвэрлэх зорилгоор гаалийн бүрдүүлэлтэд зарцуулж буй “Цаг Хугацааны Судалгаа”-г Монголын гаалийн байгууллага гурав дахь удаагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд уг ажлын хүрээнд эхний шатанд судалгаа хийх ажлын хэсэг байгуулж, судалгааны ажил хийх ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтад оролцогсод гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах “Цаг хугацааг хэрхэн тооцох” талаар арга зүйн мэдлэг, чадвар олж авах бөгөөд цаашид “Цаг хугацааны судалгаа”-г хийх чадамжтай болж, судалгааг үндэсний хэмжээнд хийх, гарах үр дүнд тулгуурлан гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах цаг хугацааг багасгах оновчтой арга, төлөвлөгөөг боловсруулан ажиллах юм.

Хуваалцах