Гаалийн 379.2 сая төгрөгийн албан татвараас чөлөөлжээ
Өнгөрсөн онд 46 аж ахуйн нэгж, таван иргэн нийт 2.8 сая ам.долларын үнэ бүхий спортын зориулалттай тоног төхөөрөмж, хэрэглэл импортолж, 379.2 сая төгрөгийн гаалийн албан татвараас чөлөөлөгджээ.
Мэдээллийн алба

Өнгөрсөн онд 46 аж ахуйн нэгж, таван иргэн нийт 2.8 сая ам.долларын үнэ бүхий спортын зориулалттай тоног төхөөрөмж, хэрэглэл импортолж, 379.2 сая төгрөгийн гаалийн албан татвараас чөлөөлөгджээ.
Спортын зориулалттай зарим тоног төхөөрөмж, хэрэглэлийг 2019 онд Засгийн газрын 247 дугаар тогтоолоор гаалийн албан татвараас чөлөөлсөн. Тодруулбал спортын 32 төрлийн 701 нэр төрлийн тоног төхөөрөмж, хэрэглэл гаалийн албан татвараас чөлөөлөгдөх жагсаалт батлагдсан юм.


















