Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Гаалийн албаны ноход “тэтгэвэр”-т гарчээ

Аргентин улс хил гаалийн албанд хүчин зүтгэж байсан 16 үнэрч нохойгоо "тэтгэвэр"-т гаргажээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гаалийн албаны ноход “тэтгэвэр”-т гарчээ
Гаалийн албаны ноход “тэтгэвэр”-т гарчээ. Зураг: МҮОНРТ

Аргентин улс хил гаалийн албанд хүчин зүтгэж байсан 16 үнэрч нохойгоо "тэтгэвэр"-т гаргажээ. Нохдыг үүрэгт албанаас нь чөлөөлөх ёслол Аргентин улсын амьтны төлөө өдөртэй давхацсан учраас маш сүр дуулиантай болж чадсан байна. Гавьяаны амралтдаа гарч буй эдгээр дайчин ноход нь Аргентин улсын хил гааль дээр хүчин зүтгэж байхдаа их хэмжээний хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлж чадсан бөгөөд зөвхөн мансууруулах бодис үнэрлэхээс гадна, ам.долларыг үнэрлэж чаддаг байсан аж. Аргентин улс нь гадны мөнгөн дэвсгэртүүдэд ихээхэн хязгаарлалттай ханддаг учраас ам.долларыг их хэмжээгээр нэвтрүүлэхийг хориглодог онцлогтой юм. Албанаасаа чөлөөлөгдөж буй 16 нохойны дунд 11 настай Како гэгч маш алдартай нохой байгаа гэнэ. Энэ нохой 2010 онд Буэнос Айресын нисэх буудал дээр 1600 орчим кг жин бүхий кокайныг илрүүлж байжээ.

Дашрамд өгүүлэхэд, одоогийн байдлаар Аргентин улсын гаальд нийт 324 үнэрч нохой ажилладаг байна.

Хуваалцах