Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гаалийн байгууллагад бараагаа мэдүүлээгүй 413 бараа тээврийн хэрэгсэл байна

Улсын хилээр тавдугаар сарын 27-ны өдөр нийт 501 импортын ачаатай тээврийн хэрэгсэл, 60 импортын шинэ тээврийн хэрэгсэл орсон байна. Үүнээс Замын -Үүд дэх гаалийн газарт бүрдүүлэлттэй 393 тээврийн хэрэгсэл байгаа ба гаалийн хяналт бүсээс 440 бараа тээврийн хэрэгсэл гаалийн хяналт шалгалтад хамрагдан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гаалийн байгууллагад бараагаа мэдүүлээгүй 413 бараа тээврийн хэрэгсэл байна
Гаалийн байгууллагад бараагаа мэдүүлээгүй 413 бараа тээврийн хэрэгсэл байна. Зураг: МҮОНРТ

Улсын хилээр тавдугаар сарын 27-ны өдөр нийт 501 импортын ачаатай тээврийн хэрэгсэл, 60 импортын шинэ тээврийн хэрэгсэл орсон байна. Үүнээс Замын -Үүд дэх гаалийн газарт бүрдүүлэлттэй 393 тээврийн хэрэгсэл байгаа ба гаалийн хяналт бүсээс 440 бараа тээврийн хэрэгсэл гаалийн хяналт шалгалтад хамрагдан гарсан байна.

Харин өнөөдөр гаалийн хяналтын бүсүүдэд зөрчил шалган шийдвэрлэж байгаа 8, гаалийн байгууллагад бараагаа мэдүүлсэн 33, татвар төлсөн, гаалийн хяналт шалгалт хийгдэж байгаа 77, татвар төлөөгүй хүлээгдэж байгаа 75, гаалийн байгууллагад бараагаа мэдүүлээгүй 413 бараа тээврийн хэрэгсэл байгаа аж. Төрөл бараа ачаанд улсын хилээр оруулахыг хориглосон, хязгаарласан бараа хүнсний бүтээгдэхүүнийг оруулж ирэх зөрчил гарсаар байна.

Зарчим аж ахуй нэгж, иргэдийг төлөөлөн гаалийн харилцаанд орж байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч нар бараа тээврийн хэрэгслийг хугацаанд хууль журмын дагуу мэдүүлэхгүй байгаа нь гаалийн хяналтын үйл явцыг саатуулж байна.

Иймд иргэн аж ахуй нэгж ачаа бараагаа хуульд заасан хугацаанд үнэн зөв мэдүүлэх итгэмжлэгдсэн төлөөлөгч нар өөрсдийн үүргээ хариуцлагаа шуурхай биелүүлж, гаалийн хяналт шалгалтад саад учруулахгүй байхыг анхааруулж байна.

Хуваалцах