Гаалийн байцаагчдад сахилгын арга хэмжээ авчээ
2013 онд гаалийн улсын байцаагчийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, шударга, нээлттэй, ил тод зохион байгуулснаар нийт 500 гаруй оролцогчоос 47 шинэ залуу гаалийн улсын байцаагчаар эгнээгээ тэлж, бүгдийг Замын-Үүдийн гаалийн газарт томилон ажиллуулснаар эхний үр дүн гарч байна.
Мэдээллийн алба

Гаалийн ерөнхий газар 2013 онд хийсэн болон энэ оны эхний улиралд хийж үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийлээ.
Гаалийн байгууллага хяналт шалгалтын гаалийн улсын байцаагч нарыг нэг гаалийн газар хороо боомтод удаан хугацаагаар ажиллуулахгүй байх, эрсдлээс урьдчилан сэргийлэх, сэлгэн ажиллуулах, хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор 2013 онд 384 гаалийн улсын байцаагч, 2014 он гарсаар 314 гаалийн улсын байцаагчийг сэлгэн ажиллууллаа. Энэ нь төрийн тусгай албан тушаалд ажиллаж буй нийт 1128 гаалийн улсын байцаагч нарын 74 хувь болж байна.
2013 онд гаалийн улсын байцаагчийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, шударга, нээлттэй, ил тод зохион байгуулснаар нийт 500 гаруй оролцогчоос 47 шинэ залуу гаалийн улсын байцаагчаар эгнээгээ тэлж, бүгдийг Замын-Үүдийн гаалийн газарт томилон ажиллуулснаар эхний үр дүн гарч байна.
Тайлант хугацаанд үүрэгт ажилдаа хайнга хандсан, өргөсөн тангарагаасаа няцсан, үүрэг даалгавар хангалтгүй биелүүлсэн, ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн нийт 76 гаалийн улсын байцаагчид сахилгын арга хэмжээ авч, хариуцлага ногдуулсан.
Тодруулбал, 14 байцаагч халагдаж, 18 байцаагч зэрэг дэв буурч, найман байцаагч албан тушаал буурч, зургаан ажилтан байцаагчийн эрхээ хасуулж, 30 байцаагч сануулах арга хэмжээ авахуулжээ.


















