Гаалийн байцаагчдыг ажлаас нь халжээ
Тэдгээр ажилтнуудад албан үүрэгтээ хайнга хандсан, албан тушаалаа урвуулан ашиглсан, дотоод журам зөрсөн, ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн, төрийн албан хаагчид хориглосон үйл ажиллагаа явуулсан, бусдын бараа бүтээгдэхүүнийг гаалиар татваргүй нэвтрүүлэхийг завдсан зэрэг хэрэг зөрчлүүд илэр
Мэдээллийн алба

Гаалийн ерөнхий газраас байгууллага дотооддоо аудит хийн шалгаж, нилээд хэдэн зөрчил илрүүлжээ. Зөрчил илэрсэн гаалийн 32 улсын байцаагчид ГЕГ-ын даргын тушаалаар арга хэмжээ авсан бөгөөд тэдний 12-ыг ажлаас нь халж, тавынх нь зэрэг дэвийг, хоёрынх нь албан тушаалыг бууруулан, гурвынх нь гаалийн улсын байцаагчийг эрхийг хасч, 10 хүнд сануулга өгчээ. Тэдгээр ажилтнуудад албан үүрэгтээ хайнга хандсан, албан тушаалаа урвуулан ашигласан, дотоод журам зөрсөн, ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн, төрийн албан хаагчид хориглосон үйл ажиллагаа явуулсан, бусдын бараа бүтээгдхүүнийг гаалиар татваргүй нэвтрүүлэхийг завдсан зэрэг хэрэг зөрчлүүд илэрсэн байна.


















