Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гаалийн байцаагчид харилцан мэдээлэл солилцох ажлыг идэвхжүүлнэ

Гаалийн байгууллага 2014 оныг “Мэдээлэл солилцоог идэвхжүүлж, хамтын хариуцлагыг өндөржүүлэх жил” болгон зарласан.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гаалийн байцаагчид харилцан мэдээлэл солилцох ажлыг идэвхжүүлнэ
Гаалийн байцаагчид харилцан мэдээлэл солилцох ажлыг идэвхжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Гаалийн байгууллага 2014 оныг “Мэдээлэл солилцоог идэвхжүүлж, хамтын хариуцлагыг өндөржүүлэх жил” болгон зарласан.

Уг зорилтын хүрээнд нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй Улаанбаатар хот дахь гаалийн газар, Буянт-Ухаа дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрууд гаалийн хэрэг зөрчил, эрсдлийн мэдээ мэдээллийг шуурхай солилцон хамтран ажиллахаар холбогдох албаныхныг хамруулсан уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр Нийслэлийн захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн бүтээн байгуулалтад Гаалийн байгууллагын үүрэг, оролцоо” сэдвээр үг хэлж санал солилцлоо. Түүнчлэн Сангийн дэд сайд С.Пүрэв хүрэлцэн ирж нийт гаальчдад хандаж төрийн үйлчилгээг түргэн шуурхай, соёлтой боловсон явуулж, улсын төсвийн орлогыг биелүүлэхийн төлөө өөрсдөөсөө шалтгаалах бүхий л ажлыг зохион байгуулж ажиллахыг үүрэг болгосон юм.

Мөн энэ үеэр нийслэл хот дахь Гаалийн газруудын хамтын ажиллагааны төлөвлөгөөг батлаж, санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр хэрэг зөрчилтэй тэмцэх ажил сайжирч, зөрчлийн талаарх мэдээллийг хурдан солилцож, гаалийн газруудын хамтын ажиллагаа шинэ шатанд хүрэх юм.

Түлхүүр үг:Гаалийн байцаагчид харилцан мэдээлэл солилцох ажлыг идэвхжүүлнэ
Хуваалцах