Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гаалийн байцаагчид “Төлөөс” жүжгийг үзлээ

Гаалийн ерөнхий газрын хурлын танхимд өнөөдөр “Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, авлигаас ангид байх” зорилгоор Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс ирүүлсэн “Төлөөс“ теле жүжгийг ГЕГ-ын нийт Гаалийн улсын байцаагч нарт үзүүлж танилцууллаа.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гаалийн байцаагчид  “Төлөөс” жүжгийг үзлээ
Гаалийн байцаагчид “Төлөөс” жүжгийг үзлээ. Зураг: МҮОНРТ

Гаалийн ерөнхий газрын хурлын танхимд өнөөдөр “Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, авлигаас ангид байх” зорилгоор Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс ирүүлсэн “Төлөөс“ теле жүжгийг ГЕГ-ын нийт Гаалийн улсын байцаагч нарт үзүүлж танилцууллаа.

Теле жүжгийг Гаалийн байгууллагын 18 газар хороодод хүргүүлж нийт гаалийн улсын байцаагч нарт үзүүлэн танилцуулж, Авлигын тухай болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн заалтуудтай уялдуулан чөлөөт ярилцлага өрнүүлэх хэлбэрээр ажил зохион байгуулагдах юм.
Хоёр байгууллагын хамтын ажиллагаа уламжлал болсон бөгөөд цаашид авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулагдах аж.

Түлхүүр үг:Гаалийн байцаагчид “Төлөөс” жүжгийг үзлээ
Хуваалцах