Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Гаалийн ерөнхий газрын гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-нд тодотгол хийлээ

Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэнтэй холбогдуулан 2020 оны

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Гаалийн ерөнхий газрын гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-нд тодотгол хийлээ
“Гаалийн ерөнхий газрын гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-нд тодотгол хийлээ. Зураг: МҮОНРТ

Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэнтэй холбогдуулан 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр “Гаалийн ерөнхий газрын гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-нд тодотгол хийж, мэргэжлийн ангийндараах бүлгүүдийн шуурхай арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг баталлаа. Үүнд:

1.“Гамшгийн үед байгууллагын аврах, гал унтраах бүлгийн шуурхай арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”,

2.“Гамшгийн үед байгууллагын хэв журам сахиулах, эд хөрөнгө хамгаалах бүлгийн шуурхай арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”,

3.“Гамшгийн үед байгууллагын цахилгаан, дулаан, сантехникийн ослын бүлгийн шуурхай арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”,

4.“Гамшгийн үед байгууллагын эмнэлгийн анхны тусламж үзүүлэх бүлгийн шуурхай арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”.

Эх сурвалж: ГЕГ

Хуваалцах