Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Гаалийн хууль тогтоомж зөрчин татвараас зайлс хийсэн 9 зөрчил илрүүлжээ

Замын-Үүд дэх гаалийн газрын импортын дөрвөн гаалийн хяналтын бүсэд дөрөвдүгээр сарын 22-ны өдөр 338 тээврийн хэрэгсэл орж ирж, 344 бараа тээврийн хэрэгслийн бүрдүүлэлт хийгдэж эзэнд нь олгосон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гаалийн хууль тогтоомж зөрчин татвараас зайлс хийсэн 9 зөрчил илрүүлжээ
Гаалийн хууль тогтоомж зөрчин татвараас зайлс хийсэн 9 зөрчил илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Замын-Үүд дэх гаалийн газрын импортын дөрвөн гаалийн хяналтын бүсэд дөрөвдүгээр сарын 22-ны өдөр 338 тээврийн хэрэгсэл орж ирж, 344 бараа тээврийн хэрэгслийн бүрдүүлэлт хийгдэж эзэнд нь олгосон байна. Өнөөдрийн байдлаар нийт 543 тээврийн хэрэгсэл гаалийн хяналтад байна. Үүнээс 3-аас дээш хоносон 48 тээврийн хэрэгсэл байна.

Мөн дөрөвдүгээр сарын 22-ны өдөр гаалийн хууль тогтоомж зөрчин татвараас зайлс хийсэн 9 зөрчил илрүүлэн, 48,4 сая төгрөг нөхөн төлүүлэн торгуулийн арга хэмжээ авсан байна.

Хуваалцах