Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Гаалийн луйвар, бохир мөнгөний хэрэгтэй тэмцэнэ

Өөрийн улс орноос дүрвэн гараад байгаа долоон тагнуулын хэрэг болон гаалийн луйвар, БНХАУ-тай холбоотой бохир мөнгөний хэргийг шалгах зорилгоор Энэтхэгийн Засгийн газраас тусгай алба байгуулахаар болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гаалийн луйвар, бохир мөнгөний хэрэгтэй тэмцэнэ
Гаалийн луйвар, бохир мөнгөний хэрэгтэй тэмцэнэ. Зураг: МҮОНРТ

Энэтхэг: /Шинэ Дели/. Өөрийн улс орноос дүрвэн гараад байгаа долоон тагнуулын хэрэг болон гаалийн луйвар, БНХАУ-тай холбоотой бохир мөнгөний хэргийг шалгах зорилгоор Энэтхэгийн Засгийн газраас тусгай алба байгуулахаар болжээ. Үүнтэй холбоотойгоор тус улсын Гадаад хэргийн яамнаас хилийн чинад дахь гаалийн салбаруудыг Энэтхэгийн хуурамч мөнгөн тэмдэгттэй тэмцэх зорилгоор эхний ээлжинд Коломби, Бангладеш, Тайландад тус тус байгуулахаар төлөвлөөд байна.

Мөн Энэтхэг, БНХАУ-ын хооронд худалдааны үйл ажиллагаа эрчимтэй нэмэгдэж байгааг харгалзан дээрх салбаруудыг Бээжин, Гуанжоу хотуудад байгуулах төлөвтэй байгаа аж. Үүнтэй зэрэгцэн бохир мөнгөний талаар тус улсын Сангийн яамны шалгах цар хүрээг нэмэгдүүлэн, холбогдох албан тушаалтнуудад сэжигтэй худалдааны үйл ажиллагааг шалгахыг үүрэг болгосон байна.

Хуваалцах