Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гаалийнхан бизнес эрхлэгчидтэй уулзлаа

11-р сарын 28-нд ГЕГ-ын удирдлагууд хувийн хэвшлийн зарим төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо, Монгол Констракшин Групп, Элбэг тэгш дүүрэн ХХК, Гацуурт ХХК зэрэг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гаалийнхан бизнес эрхлэгчидтэй уулзлаа
Гаалийнхан бизнес эрхлэгчидтэй уулзлаа. Зураг: МҮОНРТ

11-р сарын 28-нд ГЕГ-ын удирдлагууд хувийн хэвшлийн зарим төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо, Монгол Констракшин Групп, Элбэг тэгш дүүрэн ХХК, Гацуурт ХХК зэрэг томоохон байгууллагууд оролцон хамтын ажиллагаанд тулгамдаад буй асуудлаар ярилцсан байна. Гаалийн байцаагчийн харилцаа, гаалийн хяналтын бүтэц, тэдний уялдаа холбоо, хүнсний импорт, татвар, хураамж, бичиг баримт бүрдүүлэх явцыг бизнес эрхлэгчидэд илүү нээлттэй, хүндрэл чирэгдэлгүй болгох талаар талууд харилцан санал бодлоо солилцлоо. Уулзалтын үр дүнд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтын ажиллагааны талаар харилцан тохирсон байна.


Дашрамд дуулгахад, гаалийн байгууллага бизнес эрхлэгчдийн санал гомдлыг 1281 тусгай дугаараар хүлээн авна.

Г.Байгаль

Түлхүүр үг:ГЕГ
Хуваалцах