Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Гачуурт, Хуандайн амны хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сайжруулна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гачуурт, Хуандайн амны хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сайжруулна
Гачуурт, Хуандайн амны хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сайжруулна. Зураг: МҮОНРТ

"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК нь 2026 оны техник зохион байгуулалтын арга хэмжээний хүрээнд 35/10 кВ-ын Гачуурт дэд станцын 10 кВ-ын “Хуандай” цахилгаан дамжуулах агаарын шугамыг хоёр хэлхээт болгон өөрчилж, ачааллыг хөнгөлөх томоохон ажлыг 2026 оны 09 дүгээр сарын 23, 24, 25-ны өдрүүдэд хийж гүйцэтгэнэ.

Тиймээс нийслэлийн Баянзүрх дүүргийн Гачуурт, Хуандайн ам орчмын хэрэглэгчид 09 дүгээр сарын 23-ны өдрийн 11-18 цаг, 24, 25-ны өдрүүдийн 09-19 цагийн хооронд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулж, тоног төхөөрөмжийнхөө аюулгүй байдлыг хангана уу.

Хуваалцах