Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гачуурт тосгоны баг тэргүүн байр эзлэв

Жуковын талбайгаас Хүрэл тогоотын ам хүртэл 13 километрийн алхалтын тэмцээнд 20-р хороо буюу Гачуурт тосгоны баг тэргүүн байр эзэлсэн байна.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гачуурт тосгоны баг тэргүүн байр эзлэв
Гачуурт тосгоны баг тэргүүн байр эзлэв. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн Иргэдийн спортын III их наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд болж явган аялалын төрлийн аваргуудаа тодруулжээ.
Жуковын талбайгаас Хүрэл тогоотын ам хүртэл 13 километрийн алхалтын тэмцээнд 20-р хороо буюу Гачуурт тосгоны баг тэргүүн байр эзэлсэн байна. Ингэснээр тус хорооны баг тамирчид нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон. Харин аварга багийг спортын олон улсын хэмжээний мастер Перевалов Алексей ахалсан бөгөөд тэмцээнд 12 хүний бүрэлдэхүүнтэй оролцжээ. Дашрамд сонирхуулахад, тус наадам спортын явган аялал, хөгжөөнт буухиа, дартас, газрын зураг дээр ажиллах зэрэг төрлөөр болжээ.

Хуваалцах