Гачуурт тосгоны эрүүл мэндийн төвийнхөн “Тэмбүүг устгая” аянд нэгдлээ
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-т БЗДХ-ыг бууруулах зорилт тусгасан. Уг хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд ЭМЯ-наас “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байгаа билээ.
Мэдээллийн алба

-Энэхүү төлөвлөгөө нь хүн амын дунд БЗДХ-аас сэргийлэх мэдээлэл сургалт сурталчилгааг өргөжүүлэн, үзлэг шинжилгээнд хамруулах, эрүүлжүүлэх зорилготой юм.
- Тус аяны хүрээнд Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ХДХВ/ДОХ, тэмбүүгийн халдвар илрүүлэх хурдавчилсан оношлуураар шинжилгээ өгч, эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамрагдсан байна.
-Тэмбүү нь богино хугацаанд бүрэн эдгэрдэг өвчин бөгөөд иргэдийн хувьд аймаг, сум, нийслэлийн аль ч эмнэлэгт хандан хурдавчилсан оношлуураар шинжилгээ хийлгэж, шаардлагатай тохиолдолд эмчилгээг газар дээр нь эхлүүлэх боломжтой юм.
-Эрүүл мэндийн салбарын хэмжээнд жирэмсний хяналтыг сайжруулах, эрсдэлт бүлгийн хүн амд илрүүлэг үзлэг хийх, тэмбүүтэй өвчтөний бэлгийн хавьтагчийг илрүүлэн тусламж, үйлчилгээнд хамруулах ажил зохион байгуулж байна.