Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Гачууртад 100 хүүхдийн хүчин чадалтай, 24 цагийн цэцэрлэг баригдана

24 цагийн цэцэрлэгийн уг барилгыг 2020 оны дөрөвдүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гачууртад 100 хүүхдийн хүчин чадалтай, 24 цагийн цэцэрлэг баригдана
Гачууртад 100 хүүхдийн хүчин чадалтай, 24 цагийн цэцэрлэг баригдана. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хейкенс Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо буюу Гачуурт тосгонд 100 хүүхдийн хүчин чадалтай, 24 цагийн цэцэрлэгийн зориулалттай барилгыг барих гэрээнд гүйцэтгэгч талын хамт өнөөдөр гарын үсэг зурлаа. Тус цэцэрлэгийн барилгыг НҮБ-ын Хүүхдийн сан, Солонгосын Хүүхдийн снгийн дэмжлэгтэйгээр санхүүжүүлэх ба гүйцэтгэгчээр Шилдээд ХХК ажиллах юм.

Түүнчлэн 24 цагийн цэцэрлэгийн уг барилгыг 2020 оны дөрөвдүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Хуваалцах