Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гачууртын наадам ирэх сарын 5-нд болно

Улсын баярын өмнөх нь зохион байгуулагддаг уг наадмыг нийслэлийнхэн бөх морины чансаа шалгасан их сорилго хэмээх нь бий. Тиймээс нийслэлээс 20 гаруй километрт орших Гачуурт тосгоныг чиглэсэн наадамчдын цуваа тасардаггүй билээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гачууртын наадам ирэх сарын 5-нд болно
Гачууртын наадам ирэх сарын 5-нд болно. Зураг: МҮОНРТ

БЗД-ийн 20 дугаар хороо буюу Гачуурт тосгоны уламжлалт наадам ирэх сарын 5-нд Гүнжийн хоолойд болно. Жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг уг наадамд энэ жил зургаан насны морьд уралдаж, харваачид үндэсний сурын харваагаар цэц мэргэний сорьж, 64 хүчит бөх барилдах ажээ.
Улсын баярын өмнөх нь зохион байгуулагддаг уг наадмыг нийслэлийнхэн бөх морины чансаа шалгасан их сорилго хэмээх нь бий. Тиймээс нийслэлээс 20 гаруй км орших Гачуурт тосгоныг чиглэсэн наадамчдын цуваа тасардаггүй билээ.

Түлхүүр үг:Гачууртын наадам ирэх сарын 5-нд болно
Хуваалцах