Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто замыг түр хаана

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замыг энэ сарын 15-наас ирэх 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хаахтай холбогдуулан дараах зохицуулалтыг хийхээр болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто замыг түр хаана
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто замыг түр хаана. Зураг: МҮОНРТ

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замыг энэ сарын 15-наас ирэх 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хаахтай холбогдуулан дараах зохицуулалтыг хийхээр болжээ.

-Зүүн болон өмнөд бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгууд, нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Тэрэлж-Горхийн аялал жуулчлалын бүсээс Улаанбаатар чиглэлд хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн бүх жин нь 3,5 тн-оос дээш ачааны машин, 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг “Налайх, Чойрын уулзвар-4 дүгээр зөрлөг-Төв аймгийн Зуунмод-Улаанбаатар”, “Улаанбаатар-Зуунмод-4 дүгээр зөрлөг-Налайх, Чойрын уулзвар” гэсэн чиглэлээр зохион байгуулна.

-Бүх жин нь 3,5 тн-оос дээш ачааны автомашин болон 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслүүд Гачууртын уулзвараас-Налайх, Чойрын уулзвар хүртэлх чиглэлд гаргасан түр замаар зорчино.

Хуваалцах