Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гачууртын замыг Иргэдийн бүлгийн хөрөнгө оруулалтаар засч эхэллээ

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Иргэдийн бүлгээс санаачлан дүүргийн Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын "Шинэ тосгон" ТББ хамтран 65 сая төгрөгийн төсөвтэй 3.8 км зам тавих ажил эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гачууртын замыг Иргэдийн бүлгийн хөрөнгө оруулалтаар засч эхэллээ
Гачууртын замыг Иргэдийн бүлгийн хөрөнгө оруулалтаар засч эхэллээ. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Иргэдийн бүлгээс санаачлан дүүргийн Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын "Шинэ тосгон" ТББ хамтран 65 сая төгрөгийн төсөвтэй 3.8 км зам тавих ажил эхэллээ.
20 дугаар хороо буюу Гачууртын Шар хоолойн хөндий иргэдийн хамгийн их зорчдог хөдөлгөөн ихтэй замтай. Тиймээс хорооны иргэдийн санаачилгаар Гачууртын автобусны эцсийн буудлаас Шар хоолойн хөндий рүү нийт 3.8 км замыг сайжруулсан шороон зам болгох ажлыг зургаадугаар сарын 20-нд эхлүүлсэн байна.
Өчигдрийн байдлаар 1.4 км зам тавигдаад байгаа бөгөөд үлдсэн 2.4 км замын шороог түрэх, дагтаршуулах ажил хийгдэж байна хэмээн тус хорооны Засаг дарга Х.Цэдэнбал өгүүлсэн бол 20 дугаар хорооны иргэдийн бүлгийн ахлагч Д.Сайнцог уг зам тавих ажлыг наадмаас өмнө дуусгахаар төлөвлөн ажиллаж байна гэж дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


Хуваалцах