Гадаа худалдаа эрхлэгчдэд “Нарантуул” зах ажлын байр гаргаж өгнө
“Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам хэрэгжилтийг хангуулж ажлуулах ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайд түлээ нүүрс худалдаалдаг иргэдийн судалгааг хороодын Засаг дарга нараар гаргуулан авч хороод тус бүр түлээ нүүрс худалдаалах нэг цэгийг бий болгох тухай захирамж гаргуулахаар б
Мэдээллийн алба

“Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам хэрэгжилтийг хангуулж ажлуулах ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайд түлээ нүүрс худалдаалдаг иргэдийн судалгааг хороодын Засаг дарга нараар гаргуулан авч хороод тус бүр түлээ нүүрс худалдаалах нэг цэгийг бий болгох тухай захирамж гаргуулахаар боллоо.
Энэ чиглэлээр ЗДТГ-ын үйлдвэр үйлчилгээний хэлтэс, мөн дэд бүтэц тохижилтын хэлтэстэй хамтран Доржийн гудамж болон 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт түлээ нүүрс худалдаалж байгаа иргэдэд мэдэгдэл хүргүүллээ.
Мөн "Нарантуул" олон улсын худалдааны төвийн арын хаалганы нүхэн гарц орчмын нийтийн эзэмшлийн зам дагуу байрлах комиссийн бараа, хуучны эд зүйлс худалдаалдаг 150 гаруй иргэний төлөөлөл захын удирдлагуудтай санал солилцож "Нарантуул" олон улсын худалдааны төв өөрийн эзэмшлийн газарт эдгээр иргэдийн 60 орчим хувьд нь ажлын байр гарган өгөх талаар төлөвлөж, нүхэн гарц орчмын чөлөөлөгдсөн газарт 14 дүгээр хорооны Засаг дарга болон хорооны цагдаагийн хэсэг, НТОУХ төвийн дотоод хяналтын алба байнгын хяналт тавин ажиллаж байна.
Энэ сарын 14-ний өдрийн байдлаар зөвшөөрөлгүй цэгт, явган зорчигчийн замыг хааж худалдаа эрхэлж буй нэг аж ахуйн нэгж, 19 иргэний бэлэн хувцас, ахуйн бараа, дугуй засвар, түргэн хоолны цэг болох ГоГо тахиа, хуушуурын цэгүүдэд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх талаар мэдэгдэх хуудас тараан ажиллаж, шалгалт үргэлжилж байна.


















