Гадаад бодлого, үйл ажиллагааг нэгдмэл байлгана
Монгол Улсын гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах тухай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр гишүүдэд танилцууллаа.
Мэдээллийн алба

Монгол Улсын гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах тухай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас баталсан “Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах журам”-ыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт даалгажээ.
Төрийн захиргааны албан тушаалтнууд зөвшилцөлгүйгээр гадаад айлчлал зохион байгуулдаг, гадаадын төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай яриа хэлэлцээ хийдэг, гэрээ байгуулдаг байдлыг нэгдсэн зохицуулалтад оруулж, гадаад бодлогыг “нэг цонх”-ны зарчмаар хэрэгжүүлэхэд энэ журам чиглэсэн аж.
Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар явуулснаар гадаад түншүүдэд тавих хамтын ажиллагааны боломжит чиглэлүүдийг оновчтой тодорхойлох, үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэж Засгийн газар үзжээ.


















