Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна

“Монголын хөрөнгийн бирж” ХК гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгийн зах зээлд шинээр хөрөнгө оруулалт татах чиглэлд нээлттэй, идэвхтэй бодлого баримтлан ажиллаж байна. 2025 оны 06 дугаар сарын 13-нд JCI байгууллагын Ази, Номхон далайн б

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна
Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

“Монголын хөрөнгийн бирж” ХК гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгийн зах зээлд шинээр хөрөнгө оруулалт татах чиглэлд нээлттэй, идэвхтэй бодлого баримтлан ажиллаж байна.

2025 оны 06 дугаар сарын 13-нд JCI байгууллагын Ази, Номхон далайн бүсийн чуулган (2025 JCI ASPAC)-д оролцохоор Япон улсаас ирсэн төлөөлөгчид “Монголын хөрөнгийн бирж” ХК-д зочиллоо.

Энэ үеэр биржийн Дотоод хяналтын албаны Эрсдэлийн мэргэжилтэн Ч.Номингэрэл зочдод “Монголын эдийн засаг ба бизнесийн орчин” сэдвийн хүрээнд танилцуулга, мэдээлэл өгсөн юм.

Үйл ажиллагааны төгсгөлд зочид биржийн түүхэн үзмэрүүдтэй танилцаж, байгууллагын цахим хуудас дахь 1, 2, 3 дугаар самбарын компаниудын хувьцааны ханшийн энэ өдрийн мэдээллийг сонирхлоо.

Хуваалцах