Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гадаад харилцааны ажилтнуудын сургалт өндөрлөв

Гадаад харилцааны яаман дээр энэ сарын зургаанд эхэлсэн аймаг болон нийслэлийн дүүргүүдийн гадаад харилцааны асуудал эрхэлсэн ажилтнуудын нэгдсэн сургалт Дорноговь аймгийн Замын-Үүд суманд үргэлжиллээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаад харилцааны ажилтнуудын сургалт өндөрлөв
Гадаад харилцааны ажилтнуудын сургалт өндөрлөв. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны яаман дээр энэ сарын зургаанд эхэлсэн аймаг болон нийслэлийн дүүргүүдийн гадаад харилцааны асуудал эрхэлсэн ажилтнуудын нэгдсэн сургалт Дорноговь аймгийн Замын-Үүд суманд үргэлжиллээ.

ГХЯ-наас жил бүр зохион байгуулдаг сургалт энэ удаа гурав хоног үргэлжилсэн бөгөөд сургалтыг Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулсан юм. Танхимын сургалтаас гадна Дорноговь аймаг болон БНХАУ-ын Эрээн хотын гадаад харилцаа, хамтын ажиллагаатай газар дээр нь танилцах, туршлага судлах боломжийг олгосноороо өмнөх сургалтуудаас онцлог, илүү үр дүнтэй боллоо гэж сургалтад оролцсон нийслэл, орон нутгийн гадаад харилцааны ажилтнууд санал нэгтэй дүгнэж байна.

Хуваалцах