Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Гадаад харилцааны чиглэлээр хамтран ажиллах талаар зөвлөлдлөө

Нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтэс ГХЯ-тай хамтран ажиллах талаар зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Уулзалтад нийслэлийн 9 дүүргийн удирдлагууд, нутгийн захиргааны байгууллагуудын гадаад харилцааны асуудал хариуцсан ажилтнууд 100 орчим албан хаагчид оролцсон юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаад харилцааны чиглэлээр хамтран ажиллах талаар зөвлөлдлөө
Гадаад харилцааны чиглэлээр хамтран ажиллах талаар зөвлөлдлөө. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтэс ГХЯ-тай хамтран ажиллах талаар зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Уулзалтад нийслэлийн 9 дүүргийн удирдлагууд, нутгийн захиргааны байгууллагуудын гадаад харилцааны асуудал хариуцсан ажилтнууд 100 орчим албан хаагчид оролцсон юм. Энэ удаагийн зөвлөлгөөнөөр Нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтэс, Гадаад харилцааны яамнаас Гадаад бодлого, зарчим ба нэгдмэл байдал, үйл ажиллагааны нэгдсэн зохицуулалт Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын гадаад харилцааны үйл ажиллагааны журмын тухай, Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны өнөөгийн бодлого, хандлага, яриа хэлцэл хийх, гэрээ байгуулах зарчим зэрэг сэдвээр илтгэл тавьж, оролцогчидтой санал солилцлоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах