Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Элчин сайд нартай уулзлаа

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин өнөөдөр Монгол Улсад суугаа Канад Улсын Элчин сайд К.Ивкоф, Австралийн Холбооны Улсын Элчин сайд Д.Воусэн, БНФУ-ын Элчин сайд Ф.Мэрлин, ИБУИНХУ-ын ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Ж.Холдер, ХБНГУ-ын ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Р.Рутенберг нартай цахим уулзалт хийлээ

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Элчин сайд нартай уулзлаа
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Элчин сайд нартай уулзлаа. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин өнөөдөр Монгол Улсад суугаа Канад Улсын Элчин сайд К.Ивкоф, Австралийн Холбооны Улсын Элчин сайд Д.Воусэн, БНФУ-ын Элчин сайд Ф.Мэрлин, ИБУИНХУ-ын ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Ж.Холдер, ХБНГУ-ын ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Р.Рутенберг нартай цахим уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оруулж буй Монгол Улсын хувь нэмрийг өндрөөр үнэлдгээ Элчин сайд нар илэрхийлж, талууд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны зарчмууд, тэр дундаа хүүхэд цэрэгт элсүүлэх, ашиглахаас урьдчилан сэргийлэх Ванкуверийн зарчмуудын талаар санал солилцсон байна.

Хуваалцах