Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙМонголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
1/3
Улс төр

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн хүнсний өдрийн арга хэмжээнд оролцлоо

ГХ
Гадаад Харилцааны Яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн хүнсний  өдрийн арга хэмжээнд оролцлоо
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн хүнсний өдрийн арга хэмжээнд оролцлоо. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2026 оны 10 дугаар сарын 2-ны өдөр НҮБ-ын байранд зохион байгуулагдсан “Дэлхийн хүнсний өдрийн арга хэмжээ”-нд оролцож, үг хэллээ. Тэрбээр энэ жилийн Дэлхийн хүнсний өдрийг “Өнөөдрийн инноваци, маргаашийг тэтгэнэ” уриан дор тэмдэглэж буйг онцолж, шинэлэг шийдэл, дэвшилтэт технологи, шинжлэх ухаанд суурилсан бодлого, олон талт түншлэл нь хүнсний аюулгүй, хүртээмжтэй, тогтвортой ирээдүйг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.

Сайд Б.Батцэцэг Монгол Улсын хувьд бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт мэдлэг, туршлагыг орчин үеийн шинжлэх ухаан, технологи, инновацтай хослуулах нь тогтвортой хүнсний тогтолцоог бүрдүүлэхэд чухал болохыг тэмдэглэв. Энэ хүрээнд Монгол Улсын санаачилгаар 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан бөгөөд UNCCD COP17-ын хүрээнд дэвшүүлсэн “Тал хээрийн санаачилга” нь бэлчээр, ус-газрын нэгдсэн менежмент, байгальд суурилсан шийдлээр дамжуулан газар, ус, бэлчээр, хүнсний тогтолцооны харилцан уялдааг бэхжүүлэхэд чиглэж буйг онцлов.

Мөн Монгол Улс хүнсний хангамж, аюулгүй байдлыг бэхжүүлэх, дотоодын үйлдвэрлэл, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнүүдийг хэрэгжүүлж буйг танилцуулав. Тэрбээр тогтвортой хүнсний тогтолцоог төлөвшүүлэх, бэлчээрийн тогтвортой менежментийг бэхжүүлэх, малчид, тариаланчдын амьжиргааг дэмжих чиглэлээр НҮБ, түүний системийн байгууллагууд, тэр дундаа НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон хөгжлийн түншүүдтэй хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхийн төлөө байгааг илэрхийллээ.

Хуваалцах