Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Францын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны долоодугаар сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мерлинийг бүр мөсөн нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Францын Элчин сайдыг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Францын Элчин сайдыг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны долоодугаар сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мерлинийг бүр мөсөн нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Монгол, Францын харилцаанд гарсан ахиц дэвшил, хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн үр дүнгийн талаар ярилцаж, олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Элчин сайд Ф.Мэрлин Монгол Улсад томилогдох хугацаандаа хоёр орны эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж ирсэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг талархлаа илэрхийлэн ажлын өндөр амжилт хүсэв.

Хуваалцах