Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченкотой уулзав

Мөн эрчим хүч, хилийн боомт, нийгмийн халамж, байгаль орчны салбарын хамтын ажиллагааны зарим асуудлыг хэлэлцэв.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченкотой уулзав
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченкотой уулзав. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Орос, Монголын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Оросын хэсгийн дарга В.В.Абрамченкотой Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр зургаадугаар сарын 3-ны өдөр уулзав.

Уулзалтын үеэр энэ оны гуравдугаар сард болсон Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Үндэсний хэсгийн дарга нарын цахим уулзалтын дүнгээр гаргасан протоколд тусгагдсан зарим арга хэмжээний хэрэгжилтийн талаар санал солилцов. Тухайлбал, ойрын хугацаанд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлалын үеэр байгуулах боломжтой баримт бичгүүдийг аль болох эрт бэлтгэхэд анхаарал хандуулахаар тохиролцов. Мөн эрчим хүч, хилийн боомт, нийгмийн халамж, байгаль орчны салбарын хамтын ажиллагааны зарим асуудлыг хэлэлцэв.

Хуваалцах