Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Гадаад Харилцааны сайд Н.Энхтайван Британийн Элчин сайд Ф.Малоунг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоунг хүлээн авч уулзав.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаад Харилцааны сайд Н.Энхтайван Британийн Элчин сайд Ф.Малоунг хүлээн авч уулзав
Гадаад Харилцааны сайд Н.Энхтайван Британийн Элчин сайд Ф.Малоунг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоунг хүлээн авч уулзав. Элчин сайд Ф.Малоун Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд баяр хүргэж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.



Уулзалтаар сайд Н.Энхтайван Ковид-19 цар тахлаас үүссэн шинэ нөхцөл, байдалд тохируулан Британид оршин сууж буй монгол иргэдэд зохих дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлээд цаашид үргэлжлүүлэн тусалж, дэмжихийг хүсэв.

Монгол, Британийн харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдааг нэмэгдүүлэх, олон улсын чанар, стандарт нийцсэн экспортын бараа бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэхэд Британийн хөрөнгө оруулалтыг татах зэрэг харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Хуваалцах