Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэгиг хүлээн авав

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги энэ оны 10 дугаар сарын 9-ний өдөр манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэгиг хүлээн авав
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэгиг хүлээн авав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги энэ оны 10 дугаар сарын 9-ний өдөр манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэгиг хүлээн авч Монгол Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, энэ удаагийн айлчлал хоёр орны харилцаанд томоохон ахиц авчирна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаадаа баяртай байна гээд 2019 онд Гадаад хэргийн сайдаар анх томилогдсон цагаасаа Монгол Улсад айлчлахыг төлөвлөж байсан гэдгээ илэрхийлэв. Энэхүү айлчлал нь хоёр орны харилцааг шинэ шатанд хүргэх болно гэдэгт итгэж байгаагаа цохон тэмдэглэв.

Айлчлал үргэлжилж байна.

Хуваалцах