Гадаад харилцааны сайд НАТО-гийн чуулга уулзалтад оролцож байна
Афганистан дахь “НАТО-гийн Аюулгүй байдлыг дэмжих олон улсын цэргийн хүчний ажиллагаа” (ISAF)-нд цэрэг илгээгч НАТО-гийн гишүүн болон түнш орнуудын Гадаад хэргийн сайд нарын чуулга уулзалт НАТО-гийн Төв байранд энэ сарын 3-нд эхэллээ.
Мэдээллийн алба

Афганистан дахь “НАТО-гийн Аюулгүй байдлыг дэмжих олон улсын цэргийн хүчний ажиллагаа” (ISAF)-нд цэрэг илгээгч НАТО-гийн гишүүн болон түнш орнуудын Гадаад хэргийн сайд нарын чуулга уулзалт НАТО-гийн Төв байранд энэ сарын 3-нд эхэллээ. Чуулга уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
“Монгол Улс, НАТО хоорондын түншлэл, хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийг 2012 оны 3 дугаар сарын 19-нд баталсан бөгөөд үүгээр Монгол Улс “түнш орон”-ны статустай болохын сацуу НАТО-гийн хувьд түншлэлийн тусгай хөтөлбөрөөр хамтран ажиллах анхны улс болсон юм.


















