Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Гадаад харилцааны сайд Унгар Улсын Элчин сайд Акош Мадариг хүлээн авч уулзав

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 10 дугаар сарын 3-ны өдөр Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Акош Мадариг Төрийн ордонд хүлээн авч уулзав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаад харилцааны сайд Унгар Улсын Элчин сайд Акош Мадариг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Унгар Улсын Элчин сайд Акош Мадариг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 10 дугаар сарын 3-ны өдөр Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Акош Мадариг Төрийн ордонд хүлээн авч уулзав.Уулзалтын үеэр сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улс нь эртний түүхэн холбоотой, уламжлалт найрсаг харилцаатай Унгар Улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг бөгөөд хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байдгийг тэмдэглээд монгол оюутнуудыг Унгар Улсын Засгийн газрын тэтгэлэгт хамруулж, Унгарын их, дээд сургуулиудад боловсрол эзэмших боломж олгож буйд талархал илэрхийлэв.Талууд хөдөө аж ахуйн салбар нь манай хоёр орны харилцааны тэргүүний чиглэл болохыг онцлоод, тус салбарт хамтран хэрэгжүүлэх төслийн талаар санал солилцож, харилцан дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Хуваалцах