Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэл

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жон Ун, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар энэ сарын 30-нд цэрэггүй бүсэд уулзаж,

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэл
Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэл. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жон Ун, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар энэ сарын 30-нд цэрэггүй бүсэд уулзаж, АНУ-ын Ерөнхийлөгч түүхэнд анх удаа БНАСАУ-ын нутаг дэвсгэрт хөл тавьсан нь Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлж, яриа хэлэлцээг дараагийн шатанд гаргахад нэн чухал алхам боллоо.

Монголын төр, засаг, олон нийт үүнд баяр хүргэхийн хамт АНУ-БНАСАУ-ын гурав дахь удаагийн дээд түвшний уулзалт болон АНУ-БНАСАУ-БНСУ-ын анхдугаар гурван талт уулзалт нь холбогдох талуудын хооронд итгэлцлийг бэхжүүлж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, ЗХА-ийн бүс нутагт хөгжил цэцэглэл, олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд түлхэц болно хэмээн итгэж байна.

Хуваалцах