Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Гадаад харилцааны яамны мэдэгдэл

Монгол Улс Ойрхи Дорнодын бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад анхаарч ирсэн орны хувьд Ирак Левантын Лалын Улс хэмээх террорист бүлэглэлийн үйл ажиллагааг таслан зогсоох нь зүйтэй гэж үзэж, 2014 оны есдүгээр сарын 15-ны өдөр Парис хотноо болсон Иракийн энх тайван, аюулгүй байдлын асуудл

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаад харилцааны яамны мэдэгдэл
Гадаад харилцааны яамны мэдэгдэл. Зураг: МҮОНРТ

Монгол Улс Ойрхи Дорнодын бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад анхаарч ирсэн орны хувьд Ирак Левантын Лалын Улс хэмээх террорист бүлэглэлийн үйл ажиллагааг таслан зогсоох нь зүйтэй гэж үзэж, 2014 оны есдүгээр сарын 15-ны өдөр Парис хотноо болсон Иракийн энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх олон улсын бага хурлын үр дүнг сайшааж байна.

Олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн орнууд энэхүү асуудлыг НҮБ-ын дүрэм, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс терроризмтэй тэмцэх талаар гаргасан тогтоолуудын дагуу НҮБ-ын Ерөнхий Ассемблейн хуралдаанаар цаг алдалгүй, нухацтай хэлэлцэж иж бүрнээр шийдвэрлэхийг уриалж байна.

Монгол Улс терроризмын эсрэг олон улсын хамтын нийгэмлэгийн аливаа хүчин чармайлтыг дэмжсээр ирсэн бөгөөд цаашид ч тууштай дэмжиж ажиллах болно.

Монгол Улсын гадаад харилцааны яам

Түлхүүр үг:Гадаад харилцааны яамны мэдэгдэл
Хуваалцах