Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Гадаад харилцааны яамны төлөөлөгч мэдэгдэл хийв

Сирид олон тооны иргэн, түүний дотор хүүхдүүд амь насаа алдсанд гүнээ харамсаж байна.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаад харилцааны яамны төлөөлөгч мэдэгдэл хийв
Гадаад харилцааны яамны төлөөлөгч мэдэгдэл хийв. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Гадаад харилцааны яам Сири Улсын дотоодын хямрал улам даамжирч байгааг сэтгэл түгшин ажиглаж байна.

Сирид олон тооны иргэн, түүний дотор хүүхдүүд амь насаа алдсанд гүнээ харамсаж байна. Химийн зэвсэг хэрэглэх нь ямар ч нөхцөлд зөвтгөж үл болох үйлдэл бөгөөд Монгол Улс үй олноор хөнөөх зэвсгийг бүрэн устгах, үл дэлгэрүүлэхийн төлөө байр суурь тууштай баримталдаг.

Цаашид хүчирхийллийг таслан зогсоох, маргаантай асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийг холбогдох талуудад уриалж байна.

Хуваалцах