Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Гадаад хэргийн дэд сайд нарын зөвлөлдөх уулзалтад оролцоно

Энэхүү Дэд сайд нарын зөвлөлдөх уулзалт нь гурван талт механизмыг хөгжүүлэх, өндөр, дээд түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалж, шинэ агуулгаар баяжуулахад чухал ач холбогдолтой юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаад хэргийн дэд сайд нарын зөвлөлдөх уулзалтад оролцоно
Гадаад хэргийн дэд сайд нарын зөвлөлдөх уулзалтад оролцоно. Зураг: МҮОНРТ

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг өнөөдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотноо болох Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн дэд сайд нарын ээлжит зөвлөлдөх уулзалтад оролцож байна.

Энэ удаагийн уулзалт нь Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо энэ сарын 23-ны өдөр болох Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Төрийн тэргүүн нарын гурван талт дээд түвшний уулзалтын бэлтгэлийг хангах, мөн үеэр гарын үсэг зурах баримт бичгүүдийн жагсаалтыг тохирох зорилготой.

Энэхүү Дэд сайд нарын зөвлөлдөх уулзалт нь гурван талт механизмыг хөгжүүлэх, өндөр, дээд түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалж, шинэ агуулгаар баяжуулахад чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: Гадаад хэргийн яам

Хуваалцах