Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн "Эрдэнэт" үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, ОТХАГ-ын захирал Г.Ганболд, ЕАГ-ын захирал Б.Чулуунхүү, ТЗУГ-ын захирал С.Сүхболд, Сингапурт суух элчин сайд Т.Лхагвадорж тэргүүтэй тус яамны дэргэдэх

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн "Эрдэнэт" үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн "Эрдэнэт" үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, ОТХАГ-ын захирал Г.Ганболд, ЕАГ-ын захирал Б.Чулуунхүү, ТЗУГ-ын захирал С.Сүхболд, Сингапурт суух элчин сайд Т.Лхагвадорж тэргүүтэй тус яамны дэргэдэх “Залуу дипломатчдын клуб”-ын залуус “Эрдэнэт үйлдвэр” -ийн үйл ажиллагаатай танилцлаа.Гадаад хэргийн яамныхан “Эрдэнэт үйлдвэр” болон “Эрдмин үйлдвэр” , “Төмрийн үйлдвэр” мөн “Бэрэн групп”-ын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан юм.

Энэ үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Эдийн засагжуулах хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж, үр дүн, ач холбогдлыг харахын тулд яамныхаа мэргэжилтнүүд , залуу боловсон хүчинүүдээ эдийн засгийн мэдлэгээ баталгаажуулах, нэмэх боломжоор хангаж байна, залуус маань монголын өөрийн хэрэгцээ юу байна, эдийн засгийн бүсийн хувьд яаж хөгжих ёстой юм бэ гэдэгдээр ойлголттой байх ёстой гэдэг үүднээс Уул уурхайн анхны баяжуулах үйлдвэртэй танилцаад явж байна” хэмээв. 37 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа “Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн онд орлогын төлөвлөгөөгөө 200 тэрбум төгрөгөөр буюу 18 хувиар давуулан биелүүлжээ. Мөн улсын төсөв болон орон нутагт 462 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна.

Хуваалцах