Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Итали улсад айлчилж байна

БНИУ-ын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайдын П.Жэнтилони-гийн урилгаар Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2015 оны 10 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Итали улсад айлчилж байна
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Итали улсад айлчилж байна. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Итали Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайдын П.Жэнтилони-гийн урилгаар Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2015 оны 10 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд БНИУ-д албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь Монгол, Италийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн үеэр хэрэгжиж буй юм.

Айлчлалын үеэр БНИУ-ын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд П.Жэнтилони, Италийн Парламентын Сенатын танхимын Гадаад бодлого, шилжин суурьшигчдын асуудал эрхэлсэн байнгын хорооны дарга П.Ф. Касини, Соёлын өв, аялал жуулчлалын яамны Ерөнхий нарийн бичгийн дарга А.П.Реккиа нартай тус тус уулзана.

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн мөн Милан хотод зочилж, ЭКСПО-2015 үзэж сонирхон, АСЕМ-2014, ЭКСПО-2015 зохион байгуулсан италийн талын туршлагатай танилцана. Милан хотноо болох ЭКСПО-2015 үеэр Монголын соёлын өдөрлөгийг зохион байгуулна.

Хуваалцах