Гадаад худалдааны нийт бараа эргэлт 8.1 тэрбум ам.долларт хүрчээ
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний 7 сарын байдлаар 8.1 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 696.4 (9.4хувь) саяам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 1.1 тэрбум ам.доллараар эерэг гарсан байна.
Мэдээллийн алба

Уул уурхайн салбарын Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний 7 сарын байдлаар 8.1 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 696.4 (9.4хувь) сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 1.1 тэрбум ам.доллараар эерэг гарсан байна.
Экспорт
Экспорт 4.6 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 454.8 (11.0хувь) саяам.доллараар өссөн байна. Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.5 хувь буюу нийт экспортын 82.6 хувийг эзлэж байна.
Чулуун нүүрсний экспорт 2019 оны эхний 7 сард 1,787.9 сая ам.долларын 20.8 сая тн нүүрс экспортолсоныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үнийн дүнгээр 177.2 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 257.8мян.тн-оор тус тус их байна. 2018 оны мөн үед 1 тн нүүрсний хилийн дундаж үнэ 78.4 ам.доллар байсан бол энэ онд 85.9 ам.доллар болж өсчээ. Чулуун нүүрсний 98.0хувь-ийг БНХАУ руу гаргасан байна.
Зэсийн баяжмалын экспорт 2019 оны эхний 7 сард 867.7 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үнийн дүнгээр 23.8 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 19.6 мян.тн-оор тус тус их байна. Гэвч 2018 оны эхний 7 сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 1,386.7 сая ам.доллар байсан бол тайлант сард 10,382.8 сая ам.доллар болжээ.
Төмрийн хүдрийн экспорт 2019 оны эхний 7 сард 4,834.7 мян.тн буюу 311.3 сая ам.долларт хүрсэн байна. 2018 оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 874.2 мян.тн-оор, үнийн дүн нь 129.9 сая ам.доллараар тус тус өсчээ. 1 тн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 64.4 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 18.6 ам.доллараар өссөн байна.
Боловсруулаагүй нефтийн экспорт 2019 оны эхний 7 сард 3,725.9 мян.барбуюу 210.6 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 125.2 мян.бар-иар, үнийн дүнгээр 40.5 сая ам.доллараар тус тус бага байна. 1 бар нефтийн хилийн дундаж үнэ 65.2 ам.доллар байсан бол тайланд хугацаанд 56.5 ам.доллар болж буурчээ.
Цайрын баяжмалын экспорт 2019 оны эхний 7 сард 82.8 мян.тн цайрын баяжмалын 1 тн-ыг дунджаар 1,468.5 ам.доллараар экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 266.9 ам.доллараар буурсан байна. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 121.5 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 2.2 сая ам.доллараар буурчээ.
Хайлуур жоншны экспорт 2019 оны эхний 7 сард 114.9 сая ам.долларын 359.1 мян.тн жонш экспортолсон нь 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 119.2 мян.тн-оор, үнийн дүнгээр 35.5 сая ам.доллараар тус тус өссөн байна. Жоншны экспортын дундаж үнэ 319.9 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.9 ам.доллараар буурсан байна. Хайлуур жоншийг БНХАУ, ОХУ, БНСУ руу экспортолсон ба 29.6хувь-ийг ОХУ-д, 70.1хувь-ийг БНХАУ-д тус тус ногдож байна.
Молибдений баяжмалын экспорт 2019 оны эхний 7 сард 29.1сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.1 сая ам.доллараар өссөн байна. Тус бүтээгдэхүүний 1 тн-ны экспортын хилийн дундаж үнэ 8,015.5 ам.доллараас 8,814.7ам.долларт хүрч, 799.26ам.доллараар өсчээ. 2019 оны эхний 7 сард 3,303.06 тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 57.8 тн-оор бага байна. Молибдений баяжмалын 70.2хувь-ийг БНХАУ-руу гаргасан байна.
Алтны экспорт 2019 оны эхний 7 сард 4,665.2 кг алт экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,233.3 кг-аар их байна. Алтны экспортын дундаж үнэ 2018 оны мөн үед 42,104.9 ам.доллар байсан бол энэ онд 41,998.0ам.доллар болж 106.9 ам.доллараар багассан байна. Алтны экспорт үнийн дүнгээр 195.9 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 51.4 сая ам.доллараар өсчээ.
Импорт
Импорт 3.5тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 241.6 (7.4хувь) сая ам.доллараар өссөн байна. Эрдэс бүтээгдэхүүний импорт 778.2 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 47.8 сая ам.доллараар буюу 6.5хувь-иар өссөн байна. Эрдэс бүтээгдэхүүний импортын 84.8 хувь-ийг нефтийн бүтээгдэхүүн эзлэж байна. 2019 оны эхний 7 сард 659.7 сая ам.долларын 1,045.2 мян.тн нефтийн бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 157.6 мян.тн-оор, үнийн дүнгээр 55.7 сая ам.доллараар тус тус өсчээ. Нефтийн бүтээгдэхүүний импортын 88.7хувь-ийг автобензин, дизель түлшний импорт, үүний 31.8 хувийг автобензин, 68.2 хувийг дизель түлшний импорт эзлэж байна.
Автобензины импорт 2019 оны эхний 7 сард 1,045.2 мян.тн автобензин импортолсон нь 2018 оны мөн үеийн дүнгээс 157.6 мян.тн-оор их байна. 2018 оны мөн үед 1 тн автобензины импортын дундаж үнэ 693.9 ам.доллар байсан бол 2019 оны эхний 7 сард 594.6 ам.доллар болж 14.3хувь-иар буурсан байна.
Дизель түлшний импорт 2019 оны эхний 7 сард 641.9 мян.тн болж 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 155.3 мян.тн-оор өссөн байна. 2018 оны эхний 7 сард 1 тн дизель түлшний импортын дундаж үнэ 651.1 ам.доллар байсан бол 2019 онд 622.0 ам.долларт хүрч 29.1 ам.доллар буюу 4.5 хувиар буурсан байна. Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 82.5 сая ам.доллараар нэмэгджээ.
Эх сурвалж: УУХҮЯ


















