Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гадаад паспорт захиалах иргэдийн тоо эрс нэмэгджээ

Зуны улиралд сард дунджаар 30-40 мянган иргэн гадаад паспорт шинээр захиалдаг гэж Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас мэдээллээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаад паспорт захиалах иргэдийн тоо эрс нэмэгджээ
Гадаад паспорт захиалах иргэдийн тоо эрс нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

Зуны улиралд сард дунджаар 30-40 мянган иргэн гадаад паспорт шинээр захиалдаг гэж Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас мэдээллээ. Нийслэлийн зургаан дүүрэгт гадаад паспорт, иргэний үнэмлэх захиалах арван цэг ажиллаж байна. Эдгээр цэгийн нэг нь "Дүнжингарав" худалдааны төвд байршиж байгаа юм.

“Манай төв гадаад паспортын захиалгыг харьяалал хамаарахгүй авч байна. Наадмын дараагаас ачаалал хоёр дахин нэмэгдсэн” гэж УБЕГ-ын улсын бүртгэгч н.Бадамлах ярилаа.

Өнгөрсөн онд 340 гаруй мянган гадаад паспорт шинээр олгосон байна. Үүний 76 хувь нь яаралтай үйлчилгээ буюу ажлын гурван өдөрт гадаад паспортаа авах үйлчилгээг сонгожээ.

Хуваалцах